“Samsung Electronics” гурав нугардаг "Galaxy Z TriFold" гар утсаа танилцуулжээ

"Samsung Electronics” компани анхны гурав нугардаг бүтэцтэй ухаалаг гар утсаа мягмар гарагт танилцуулжээ. Хоёр нугастай, дэлгэсэн үедээ таблеттай ойролцоо хэмжээний том дэлгэцтэй болдог "Galaxy Z TriFold" гар утсыг “Samsung” компани БНСУ-д 12 дугаар сарын 12-ноос 3.59 сая вон буюу 2450 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж.

Мөн АНУ, БНХАУ, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр тус компани “Apple” анхны нугардаг "iPhone" гар утсаа танилцуулахаас өрсөж, шинэ загварын гар утсаа танилцуулж байна. 

Гурав нугардаг гар утасны зах зээлд БНХАУ-ын “Huawei Technologies” компани анхдагч болж, 2024 онд  "Mate XT", энэ онд шинэчлэгдсэн "Mate XTs" загваруудаа танилцуулсан. “Samsung”-ийн "Galaxy Z TriFold"-той үнийн хувьд ойролцоо тэдгээр гар утас БНХАУын зах зээлд өндөр борлуулалттай байгаа ч “Android” үйлдлийн системийн аппликэйшнүүдийг бүрэн дэмждэггүй аж.

 

Сэтгэгдэл үлдээх