Өнөөдөр: 2024-03-29

СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ШУДАРГА, ҮНЭН МЭДЭЭЛЛИЙН ҮНДЭС

СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ШУДАРГА, ҮНЭН МЭДЭЭЛЛИЙН ҮНДЭС

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох баталсан байдаг.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд 1000 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн. Энэ нь зөвхөн дайны бүсэд биш байгаа нь харамсалтай. Гэртээ, гэрийнхээ ойролцоо гудамжны буланд, зориуд, хэрцгийгээр. Тэд зарим хүмүүсийн нуухыг хүссэн сэдвийг эрэн сурвалжилжээ. Сэтгүүлч хүний хувьд охиноо сургуулиас авах нь дайны бүс рүү явахаас илүү аюултай байдаг. Ийм айдастай нөхцөлд шударга үнэний дуу хоолой болж ажиллах нь үнэхээр өрөөсгөл асуудал. Иймээс хэвлэлийн эрх чөлөөг дэлхий нийтэд чухалчилж байна. Манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудал яригдсаар байгаа ч мэдээлэл авах эрх болон сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хангалтгүй байгааг судлагаанаас харж болно.

Глоб Интернэшнл төвөөс “Монголын сэтгүүлчдийн Аюулгүй байдлын өнөөгийн түвшинд хийсэн судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Мөн судалгаанаас гарсан зөвлөмжийг Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл, мэдээллийн алба, УИХ-ын хэвлэл мэдээллийн алба, болон засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны холбогдох хүмүүст гардууллаа.

Тус судалгааны гол гол мэдээллүүдийг дэлгэрүүлэн оруулав.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Bytmec

purchase lipitor online cheap <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin</a> buy lipitor pills for sale