Өнөөдөр: 2024-03-29

ДЭЛХИЙН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ШУУДАНГИЙН МАРКУУД

1. Нэг центийн марк дэлхийн хамгийн үнэтэй марк

Дэлхий даяар найман настнаас эхлээд наян настан хүртэлх олон мянган марк цуглуулагчид  байдаг бөгөөд тэдний цуглуулга хүн төрөлхтөний түүхийн үйл явдлын нэгэн баримт болдог.  1837 онд Британийн шуудангийн ажилтан Роуланд Хилл дэлхийн хамгийн анхны маркийг зохион бүтээжээ. Тухайн үед илгээгчийн илгээсэн материал өөр хүмүүст очих нь элбэг байсан бөгөөд тусгай материалаар маркийг хийх болжээ. Зохион бүтээгдсэнээсээ хойш гурван жилийн дараа 1840 оны тавдугаар сарын 6-нд шуудангийн системд анх удаа хэрэглэгдсэн нь “Penny Black” нэртэй байлаа. Одоогоор  дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн үнэтэй  ховор нандин, үнэ цэнэтэй маркаар   British Guiana One Cent Black on Magenta” буюу  Британийн колони Гвианад 1856 онд анх хэвлэгдсэн нэг центийн үнэтэй марк нэрлэгддэг ажээ. Тус маркийг ягаан дэвсгэр өнгөн дээр хар бэхээр хөлөг онгоц зурж латинаар  колончлолын уриа бүхий үг бичиж, дөрвөн булангийн хайчилсан  хэлбэртэй. Дэлхийд цор ганц байгаа энэхүү  маркийг 1980 онд дуудлага худалдаагаар Жон Дупонт гэдэг хүн 935 мянган ам.доллараар худалдан авч өөрийн цуглуулгаа арвижуулжээ. Тэрбээр  2010 онд барснаар дуудлагыг дахин дуудлага худалдаанд оруулсан  бөгөөд 9.5 сая ам.доллараар зарагдан дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

2. Хамгийн анхны цавуутай марк

Их Британийн Засгийн газар 1840 оны тавдугаар  сард хатан хаан Викториагийн хөрөг бүхий нэг пенсийн нэрлэсэн үнэтэй марк гаргажээ. Энэхүү марк нь тийм ховор нандин  биш боловч хамгийн алдартай маркнуудын нэг юм аж. Учир нь энэ марк  шуудангийн системд хэрэглэгдсэн анхны наалдамхай /цавуутай/ марк гэнэ. Мөн хамгийн анхны олон тоогоор  үйлдвэрлэлийн аргаар хэвлэгдсэн марк аж. Энэ маркийг 286 мянган хуудас буюу 68.808.000 ширхэгийг хэвлэсэн. 

3. Хамгийн анхы нууцлалтай марк

АНУ 1867 онд Ерөнхийлөгч Бэнжамин Франклиний хөрөг бүхий марк гаргасан нь одоо Америкийн хамгийн ховор үнэтэй марк болжээ. Уг марк нь хамгийн  анхны нууцлалтай марк гэнэ. Одоо энэ марк нь ердөө хоёрхон ширхэг байдаг аж.  1868 оны "Franklin Z-Grill" маркийг Роберт Золнер гэдэг хүн “Mystic Stamp Company”-д  930 мянган ам.доллароор заржээ. Сонирхолтой нь дээрх компанийн эзэн 11 настай хүүгийнхээ хүсэлтээр түүнийг худалдан авсан байна.

4. Дэлхийн хамгийн алдартай алдаатай марк

Америкад 1918 онд хэвлэгдсэн “Curtiss JN-4” давхар далавчит нисэх онгоцны зураг бүхий 24 центийн үнэтэй “Хөмөрсөн Женни” гэж нэрлэгдсэн марк  санаандгүй алдаанаас болж онгоц уруугаа харан хэвлэгджээ. Ингэснээрээ дэлхийн хамгийн алдартай алдаатай хэвлэгдсэн марк болжээ. Зөвхөн 100 ширхэгийг л хэвлэсэн.

 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Kghkri

lipitor 10mg canada <a href="https://lipiws.top/">lipitor 80mg canada</a> atorvastatin 10mg pills