Өнөөдөр: 2024-03-29

Чимэглэл цаасан урлал болон Эко гар урлалын Улсын VI уралдаан, үзэсгэлэн болно

Цаасан урлал тэр дундаа хоёрдогч түүхий эд, гарын доорхи материалыг гайхалтай тансаг урлалын бүтээл болгож чаддаг урлаачдын 6 дахь удаагийн уралдаан, үзэсгэлэн 12 сарын 5-нд нээлтээ хийх гэж байна. Энэ жил хүрээгээ тэлж эко гар урлалын төрлүүд нэмэгджээ. Уралдаан Декупаж буюу Чимэглэлийн урлал, Цаасан сүлжмэл буюу ахуйн хэрэгцээний болон бүх төрлийн цаасан сүлжмэл, Хуйлмал урлал, Эко урлал, бусад гар урлал гэсэн 5 төрлөөр насан хүрэгчид ба хүүхэд гэсэн ангиллаар явагдана. Чимэглэл цаасан урлало болон Эко гар урлалын холбооноос 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа энэхүү урлалын уралдаан үзэсгэлэнд орон нутгийн урлаачид, цэцэрлэг сургуулийн багш нар, төрөл бүрийн мэргэжилтэй гар урлал сонирхогчид өргөн хүрээтэй оролцдогоороо онцлоготой юм. Уралдааны бүртгэл 12 сарын 3 хүртэл явагдана. Оролцох хүсэлтэй гар урлал сонирхогч, хөгжүүлэгч хэн бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн, уралдаан 12 сарын 5,6,7-ны өдрүүдэд БОКС МОЛЛ төвдийн үзэсгэлэнгийн танхимд болох нь. 

Эко урлал нь байгальд ээлтэй, эдийн засагт нэмэлтэй хэрэглээг олон нийтэд түгээж байгаагаараа давуу талтай юм. Мөн насны хязгааргүй суралцах, цагийг бүтээлч, үр өгөөжтэй өнгөрүүлэх боломжийг олгож байна. 

Байгальд ээлтэй эко гар урлалыг дэмжин манай сайт хамтран ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Dydfwq

atorvastatin uk <a href="https://lipiws.top/">lipitor 20mg without prescription</a> purchase atorvastatin