Өнөөдөр: 2024-03-29

Сурагч Азжаргал: Үе тэнгийн найзууддаа аливаа юмыг сурах нь амьдралд их хэрэгтэй. Дуртай зүйлээ, сайн сураарай гэж хэлмээр байна.

“Чимэглэл цаасан урлал болон эко гар урлалын улсын VI уралдаан ~2019” үзэсгэлэн худалдаанд оролцож буй Хөдөлмөр Мэргэжлийн Сургалттай 55 дугаар тусгай дунд сургуулийн сурагчдын ярилцлагыг хүлээн авна уу.

*********

Намайг Юмжирмаа гэдэг. Би 13 настай. Энэ уралдаанд анх удаа оролцож байна. Том болоод тогооч болохыг хүсдэг. Тавдугаар ангиасаа эхэлж шүр сувсан урлалаар хичээллэсэн. Найзууддаа ээмэг, бөгж, бугуйвч хийж өгөх хамгийн гоё санагддаг. Олон зүйл зааж өгсөн багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

*********

Намайг Азжаргал гэдэг. Би 19 настай. 55 дугаар тусгай дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг. 14 настайгаасаа шүр сувсан урлалаар хичээллэж эхэлсэн. Мөн хэрээсэн хатгамал, шигтгээн наамал наах, эсгий таавчиг хийж сурсан. Аав ээжтэйгээ ярилцаж, зөвлөсний дагуу сургуульдаа одоо тогоочийн ангид суралцдаг. Үе тэнгийн найзууддаа аливаа юмыг сурах нь амьдралд их хэрэгтэй. Дуртай зүйлээ, сайн сураарай гэж хэлмээр байна.

*********

Намайг Тэнгэр гэдэг. Би 18 настай. 55 дугаар сургуулийн 11-р ангид сурдаг. Энэ уралдаанд хоёр дахь жилдээ гар урлалын төрөлд “шүр сувсан бүтээл”-ээр оролцож байна. Найзууд "Гоё юм аа, надад нэгийг хийгээд өгчих” гэж хэлдэг нь их гоё санагддаг.

*********

Та бүхэн эдгээр хүмүүсийн урлал бүтээлтэй танилцахыг хүсвэл энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Содон бөмбөгөрийн 4 давхарт хүрэлцэн очоорой.

 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Zndsff

atorvastatin pills <a href="https://lipiws.top/">buy lipitor generic</a> buy atorvastatin 80mg without prescription