Өнөөдөр: 2024-03-29

Нэгдүгээр сарын эхний арав хоног хүйчний эрч суларна

Бaруун аймгуудын нутаг: 

 Агаарын температур нь Увсын зүүн, Завханы ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.         

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын өмнөд хэсгээр, Завханы зүүн хэсгээр олон жилийн дундаж /ОЖД/-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг дүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үер зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

Төвийн аймгуудын нутаг: Агаарын температур нь Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас ахиу байх төлөвтэй.

Нэг дүгээр арав хоногийн сүүлч нутгийн зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үер ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.     

Зүүн аймгуудын нутаг: Агаарын температур нь Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатарын ихэнх нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр, ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг: Агаарын температур нь ихэнх нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй.        

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин  гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч хоёрдугаар дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Rlzzwi

lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg sale</a> atorvastatin 40mg pills