Өнөөдөр: 2024-03-29

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн зүг мөр гаргах ёс, суудлын засал

XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг хүргэж байна.

ГАЛ СУУДАЛ

ЭР: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
ЭМ: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

МӨР ГАРГАХ:
Зүүн урд зүг буюу Цог хийморийн зүгт зүгээ гаргаад "Ум базар дагийни базар еэ мамаа бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншаад, гал гаргаж /шүдэнз зурж/ ус цасаар унтраааж зүүн хойд зүгт хаяж, урд зүг буюу Буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

СУУДЛЫН ЗАСАЛ:
Алтанганжуур, Цэвэгмэдчого, Галын сан, Сундуй уншуул.
Тэр жилдээ улаан өнгийн эд, морь, мал, ангийн арьс үс авах, хуриманд очих, улаан идээ гаргахыг цээрлэ. Зун намрын цагт сэрэмжил, Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил.

ШОРОО СУУДАЛ

ЭР: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
ЭМ: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017,

МӨР ГАРГАХ:
Баруун зүг буюу Цог хийморийн зүгт зүгээ гаргаад "Ум бадма дагиний хум мамаа бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншаад Шороо чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу, шавар зүүн зүгт хаяж Баруун урд зүг буюу Буян хишгийн зүгээс гэртээ ирнэ

СУУДЛЫН ЗАСАЛ:
Жамбалцанод, Сундуй, Саеининбындоо, Алтангэрэл уншуул.
Тэр жилдээ Хуучин эд зүйл, шавар эдлэл, алт мөнгө, зэс төмөр эдлэл бүү ав. Газар ухах, ховхлох, дархны үйл, оршуулгын газар очихыг цээрлэх. Хаврын улиралд буюу цас мөс хайлах цагт сэрэмжил. Халдварт өвчнөөс сэрэмжлэх

ТӨМӨР СУУДАЛ

ЭР, ЭМ: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

МӨР ГАРГАХ:
Баруун урд зүгт буюу Цог хийморийн зүгт зүгээ гаргаад "Ум радна дагийний хум мамаа бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншиж Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж төмөр эдлэл нугалж хойд зүгт хаяж баруун зүг буюу Буян хишгийн зүгээс гэртээ ирнэ

СУУДЛЫН ЗАСАЛ:
Жадамба, Дашзэвэг, найман гэгээн, Сундуй уншуул
Тэр жилдээ ээмэг зүүлт төмөр эдлэл цээрлэнэ. Хутга мэсний аюулаас болгоомжил.  Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Гол мөс зайрмагтан хөлдөх үед болгоомжил

ОГТОРГУЙ СУУДАЛ

ЭР: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
ЭМ: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

МӨР ГАРГАХ:
Зүүн хойд зүг буюу Цог хийморийн зүгт зүгээ гаргаад "Ум базар пагма хум мамаа бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншаад Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, агаарт цаас хийсгэж, шороо чулуу хөдөлгөн, Баруун хойд зүг буюу Буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

СУУДЛЫН ЗАСАЛ:
Намхайнинбо, Алтангэрэл, 13 сан, Сундуй уншуул
Тэр жилдээ шар өнгийн эд бүү ав, ан ав бүү хий, уул хаданд авирхаас болгоомжил, зэс төмөр хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, нойр муудах, толгой үе мөчний өвчнөөс сэргийл. Газар хөлдөх үед хянуур байх.

УС СУУДАЛ

ЭР: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952,  1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
ЭМ: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

МӨР ГАРГАХ:
Зүүн зүг буюу Цог хийморийн зүгт зүгээ гаргаад "Ум гарма дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншаад, Усанд осолдохгүй хэмээн сэтгэж ус асган дээрүүр нь алхаж, Буян хишгийн зүг буюу хойд зүгээс гэртээ ирнэ

СУУДЛЫН ЗАСАЛ:
Шавдагдором, Лүмбэнгарав, Ариун сан, Алтангэрэл уншуулж, Газар лусаа тахь
Тэр жилдээ Шар, хар өнгийн эд зүйл авахаас болгоомжил, Амьтны гаралтай идээнээс цээрлэх, Хур бороо элбэгшиж гол мөрөн үерлэх үед болгоомжил, Бөөр сав давсаг, үе мөчний өвчлөлөөс сэргийл

УУЛ СУУДАЛ

ЭР: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015
ЭМ: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

МӨР ГАРГАХ:
Баруун хойд зүг буюу Цог хийморийн зүгт зүгээ гаргаж "Ум будда дагийни хум мамаа бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншиж Салхи, шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн салхинд цаас хийсгэж зүүн хойд зүгээс гэртээ ирнэ

СУУДЛЫН ЗАСАЛ:
Нашиддүрсэм, Лүмбэнгарав, Ариун сан, Шүтдэг газар орноо тахь
Тэр жилдээ хар өнгийн хувцас малгай авахыг цээрлэж, ан гөрөө хийх, нойтон мод таслахыг цээрлэх, бохир идээ ундааг цээрлэ, өвс хатаж газар хөлдөх үед цас унах үед болгоомжил. Ам ангах, үрэвсэлт өвчин, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл

МОД СУУДАЛ

ЭР, ЭМ: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

МӨР ГАРГАХ:
Зүүн урд зүг буюу ЭМИЙН зүгт зүгээ гаргаад "Ум базар дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншаад, Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж модонд хүрч, мод чүдэнз хугалан баруун урд зүгт хаяж зүүн зүг буюу Буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

СУУДЛЫН ЗАСАЛ:
Ариун сан, Балин өргө, Очирваань, Гомбо, Лхам сахиус тахиул
Тэр жилдээ хөх өнгийн эд зүйл, шинэ бүс, үслэг эдлэл, бүү ав. Хутга мэсээр оролдох, нойтон мод огтлох, Амьтны гаралтай идээ ундаанаас цээрлэ. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

/ЖИЧ: ЭНЭ ЖИЛ МОД СУУДАЛД СУУСАН ХҮНИЙ ЦОГ ХИЙМОРИЙН ЗҮГ НЬ "ХОЙД ЗҮГ"-Т БУЮУ ЖИЛИЙН ХАР НОХОЙН АМЫН ЗҮГТ ТААРЧ БАЙГАА ТУЛ "ЭМИЙН ЗҮГТ" МӨРӨӨ ГАРГАЖ БАЙГАА/

ХИЙ СУУДАЛ

ЭР: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
ЭМ: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

МӨР ГАРГАХ:
Урд зүг буюу Цог хийморийн зүгтээ гараад "Ум базар бадма мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншиж модны үртэс юм уу цаас хийсгээд зүүн урд зүг буюу Буян хишгийн зүгээс гэртээ ирнэ

СУУДЛЫН ЗАСАЛ:
Нашиддүрсэм, Намхайнинбо, Суварга босго
Тэр жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав, Хэрүүл маргааныг цээрлэ, Салхи шуурганаас болгоомжилж муу хүнтэй бүү нөхөрлө, адгуусын мах идэхээс болгоомжил, Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын улиралд сэрэмжтэй байх хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Sapaqn

lipitor 20mg usa buy atorvastatin 40mg for sale lipitor 10mg brand

Anna Nikova
ghfnccefdt

Амьдралын тод хөтөч ghfnccefdt http://www.gii2d6nq6c2pr97r3tj9v483810i43pzs.org/ [url=http://www.gii2d6nq6c2pr97r3tj9v483810i43pzs.org/]ughfnccefdt[/url] aghfnccefdt

Anna Nikova
enbwcjdnh

Амьдралын тод хөтөч aenbwcjdnh enbwcjdnh http://www.g0hiw8ur83227ohhr02p78woq4v94j27s.org/ [url=http://www.g0hiw8ur83227ohhr02p78woq4v94j27s.org/]uenbwcjdnh[/url]

Anna Nikova
Abrtvon

12 лет рабства

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

Бетмен 1989 дивитися онлайн Дивитись фільм Бетмен Бетмен 2022

Anna Nikova
Abertvon

скільки ще буде тривати війна в україні коли закінчиться війна коли закінчиться війна в україні передбачення