Өнөөдөр: 2024-03-29

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Санчир-Ундрах” ХХК “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгууллаа

Монгол улсад нас баралтын 3 дахь шалтгаан болж байгаа зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 5600 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Зүрх судасны өвчин эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх нь эрсдлээс сэргийлэх боломжтой. Дэлхий нийтийн жишигт 650 мянган хүн ам тутамд зүрх судасны эмгэгт эмчилгээ, тусгай үйлчилгээ үзүүлэх нэг нэгж байх ёстой гэж үздэг бол 1,5 сая хүн амтай Улаанбаатар хотын хувьд ганцхан байдаг.

Харин өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хоёрдох “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулж нээлтээ хийлээ. Тус ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Санчир-Ундрах” ХХК бүрэн санхүүжүүлэн, төслийн санаачлагчаар ажилласан байна. Тус байгууллага нь Дэлхийн болон Монгол улсын сүүлийн үеийн өндөр технологи, стандартад нийцсэн нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээнд нэмэр болохуйц эмнэлэгийн болон бусад эмчилгээний тоног төхөөрөмжийг хүн амд аюулгүй хүртээмжтэй, ханган нийлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн стандартыг Монгол улсад нэвтрүүлж байгаагаараа давуу талтай юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ болон УТНЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Х.Батмягмарын ярилцлагыг дараах видеоноос үзээрэй.

 

Монгол улсад нас баралтын 3 дахь шалтгаан болж байгаа зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 5600 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Зүрх судасны өвчин эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх нь эрсдлээс сэргийлэх боломжтой. Дэлхий нийтийн жишигт 650 мянган хүн ам тутамд зүрх судасны эмгэгт эмчилгээ, тусгай үйлчилгээ үзүүлэх нэг нэгж байх ёстой гэж үздэг бол 1,5 сая хүн амтай Улаанбаатар хотын хувьд ганцхан байдаг. Харин өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хоёрдох “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулж нээлтээ хийлээ. Тус ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Санчир-Ундрах” ХХК бүрэн санхүүжүүлэн, төслийн санаачлагчаар ажилласан байна. Тус байгууллага нь Дэлхийн болон Монгол улсын сүүлийн үеийн өндөр технологи, стандартад нийцсэн нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээнд нэмэр болохуйц эмнэлэгийн болон бусад эмчилгээний тоног төхөөрөмжийг хүн амд аюулгүй хүртээмжтэй, ханган нийлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн стандартыг Монгол улсад нэвтрүүлж байгаагаараа давуу талтай юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ болон УТНЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Х.Батмягмарын ярилцлагыг дараах видеоноос үзээрэй.

Posted by Todnews.mn on Thursday, March 5, 2020

 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Atbxoq

order atorvastatin 20mg online <a href="https://lipiws.top/">lipitor 20mg for sale</a> buy atorvastatin 80mg without prescription