Сайн мэдээ: Эрдэмтэд эсийг коронавирусээс хамгаалах эсрэг биет олжээ

Бие организмоос коронавирусыг дөрөв хоногийн дотор гадагшлуулдаг гэв.

Sorrento Therapeutics нэртэй Америкийн био эм зүйн компани хүний эсийг коронавирусээс хамгаалж, биеэс COVID-19-ийг дөрөв хоногийн дотор гадагшлуулдаг эсрэг биет бүтээсэн гэж мэдэгдлээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Хенри Жи энэ талаар Fox News Channel сувгийн шууд нэвтрүүлгээр ярьсан байна.

Эрдэмтдийн мэдэгдсэнээр STI-1499 гэх эсрэг биетийг вакцин гарган авч, зах зээлд нийлүүлэхээр ашиглаж болно гэжээ.

"Коронавирусын эсрэг эмчилгээ байгаа бөгөөд 100% үйлчилдэг гэдгийг бид онцлохыг хүсэж байна. Хэрэв таны биед вирусийг саармагжуулдаг эсрэг биет байвал та өөрийгөө нийгмээс тусгаарлах шаардлага байхгүй" гэж Хенри Жи онцолсон байна.

Түүнчлэн тэрээр STI-1499 эсрэг биет нь хүний эсэд нэвтэрч, вирусийг бүрхэж, бие организмоос гадагшлуулдаг хэмээн мэдэгдсэн юм. "Эсрэг биет нь вирусийг эсэд нэвтрэхэд саад болсноор вирус цаашид оршин тогтнох боломжгүй болдог. Эсэд нэвтэрч чадахгүй болсноор вирус цаашид үржих ч боломжгүй юм" хэмээн нэмж онцолжээ.

Одоогийн байдлаар тус компани нь сард 200,000 тун боловсруулах боломжтой байгаа бөгөөд ойрын ирээдүйд эрэлтийг хангахыг тулд олон арван сая тун бүтээх чадвартай гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xczlmo

buy lipitor for sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg sale</a> cheap lipitor 80mg