Жэк Ма хаана байна

БНХАУ-ын тэрбумтан, Алибаба компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма өнгөрсөн аравдугаар сараас хойш сураггүй алга болсон тухай хэвлэлүүд бичиж эхлээд байна. Тэрээр Хятадын алдартай одууд, бизнес эрхлэгчдийн нэгэн адил гэнэт сураггүй болсон нь олны дунд цуу яриа гарахад хүргэж байгаа юм.

Жэк Ма хоёр сар гаруйн хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцож харагдаагүй ба хамгийн сүүлд Хятадын эрх баригчдыг ил тодоор шүүмжилсэн мэдээлэл хийсэн бөгөөд уг мэдэгдэл нь Си Зиньпин даргын уур бухимдлыг төрүүлсэн гэж хэвлэлүүд тухайн үед бичиж байжээ. Тэрээр хамгийн сүүлд аравдугаар сарын 31 буюу Хятадын 11/11 хямдралтай худалдаа борлуулалтын өдрийн нээлтийн үеэр олон нийтийн өмнө гарсан байна.

Африкийн бизнесийн баатрууд тоглоомын шоу хөтөлбөрийн сүүлчийн дугаарт шүүгч хийж байсан ч дахин олон нийтийн өмнө харагдаагүй. Үүгээр зогсохгүй энэ жилийн Шанхай Зежиан худалдааны танхимын уулзалтад ирж оролцоогүй ажээ. Энэ уулзалтад тэрээр 2016 оноос хойш жил бүр тасралтгүй оролцож үг хэлдэг байсан юм.

Жэк Ма Хятадын эрх баригчдыг шүүмжилсний дараа дэлхийн хамгийн том IPO хувьцаа гаргасан Ant группын гүйцэтгэх захирлууд болон Жэк Ма нарыг шалгаж эхэлсэн. Мөн Алибаба, ТенСент компаниудад монополын эсрэг мөрдлөг шалгалтыг эхлүүлсэн. Удалгүй буюу 12 дугаар сарын сүүлээр Маг бизнесийн эзэнт гүрний эрх мэдлээ шилжүүлэхийг эрх баригчид шаардсан гэж эх сурвалж мэдээлэв.

Блүмберг агентлагийн мэдээгээр 12 дугаар сарын эхээр Маг улс орны хил нэвтрэн гадаад улс оронд зорчихгүй байхыг сануулсан байна.

Баталгаатай бус эх сурвалжийн мэдээгээр Алибаба компанийн ажилтан Ма Хятадын цагаан сарын баярын өмнө түр амарч, завсарлага авч байгаа гэжээ. Мөн бизнес нь улс төрийн дарамт шахалтад орсон үед олон нийтийн өмнө гарч, анхаарал татахгүй байхыг эрхэмлэж байгаа гэж зарим эх сурвалжид дурдсан байна.

Anbang даатгалын системийг үүсгэн байгуулсан Ву Шиаохуй 2018 онд гэнэт сураггүй алга болсны дараа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож 18 жил хорих ял сонсож байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ymqzxm

lipitor 20mg canada <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg online cheap</a> order atorvastatin pills