Т.Энхцэцэг Олимпийн наадам шүүнэ

"Токио 2020" зуны Олимпийн 32 дахь их наадам өнгөрсөн жил Япон улсад зохион байгуулагдах ёстой байсан ч коронавируст цар тахлын улмаас энэ жилийг хүртэл хойшлогдсон. Тус наадам энэ оны долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдахаар тогтсон билээ. 

Тэгвэл удахгүй болох зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг улсаа төлөөлөн шүүгчээр оролцохоор боллоо. Т.Энхцэцэг нь ДАШТ, их дуулга, гранпри гээд бүх төрлийн тэмцээн шүүж, Монголын спортын шилдгийг шалгаруулах "Бөртэ чоно" наадмын шилдэг шүүгч, 2019 онд дэлхийн шилдэг шүүгч болж байжээ.

Спортын түүхэнд Олимпийн наадам дэнслэх Монголын анхны эмэгтэй шүүгч ажээ. Үүнээс өмнө монгол шүүгч олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн шүүсэн нь гавьяат дасгалжуулагч М.Бөхбат юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Bdkuns

atorvastatin 80mg oral <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg online</a> atorvastatin canada