"Улсын тэргүүний сум"-аар Орхон аймгийн Жаргалант сум тодорчээ

Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын тэргүүний сумдаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Ховд аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо гэсэн 4 сумыг шалгаруулсан билээ. Өнөөдөр МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч Г.Золбаяр, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, Орхон аймгийн ХХАА-н газрын дарга Ж.Бат-Өлзий нар Жаргалант суманд очиж Монгол улсын Засгийн газраас олгодог “БАТЛАМЖ”, Улсын тэргүүний сумын тугийг гардуулан өглөө. Мөн энэ үеэр Улсын аварга болон аймгийн аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, аймгийн аварга малчдын шагналыг гардууллаа. Улсын аварга малчнаар Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Очирын Хишигсүрэн, Улсын аварга тариаланчаар Бадамваанчигийн Энхжаргал, “Алтан тошлой” ХХК-ийн механикжуулагч Ганболдын Насанжаргал, Улсын аварга тариаланч хамт олноор “Хан-Угтаал” ХХК-ийн хамт олон шалгарчээ. Аймгийн аварга малчнаар Нямсүрэнгийн Ганболд, аймгийн аварга тариаланчаар Бираасүрэнгийн Шижирбаатар, аймгийн аварга тариаланч хамт олноор “Алтан тошлой” ХХК тус тус шалгарсан байна.