Орхон аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд хамгийн өндөр оноо авчээ

БМДИ-ээс аймгийн БСУГ, НБГ, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалт эхэлсэн эхний 5 өдрийн дотор хамгийн өндөр оноог, хамгийн түрүүнд авч шалгалтаа өгсөн Орхон аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Ч.Сэржнагар, А.Төгсжаргал, Б.Баянжаргал, Г.Оюунбилэг нарт БМДИ-ийн захирал Ж.Болормаа баяр хүргэж номын багц, батламж гардуулж амжилт хүслээ. Аймгийн БСУГ, НБГ, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн сургалтад нийт 331 оролцогч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 250 мэргэжилтэн үнэлгээгээ авч сургалтаа амжилттай дүүргээд байна. Сургалт 05-р сарын 13-ны өдөр дуусна.