Нүүр хуудас Мэдээ НИТХ дахь АН-ын бүлэг С.Амарсайханд луужин дурсгав

НИТХ дахь АН-ын бүлэг С.Амарсайханд луужин дурсгав

Admin
Admin, TODNEWS.MN

 НИТХ-ын ээлжит хуралдаанаар өнөөдөр АН-ын бүлэг ээлжит сюрпризээ барив. Тэд хотын дарга С.Амарсайханд зүг чигийг заагч луужин дурсгахаар бэлдсэн байна .

 


Учир нь нийслэлийн удирдлагуудын аливаа шийдвэрүүд ямар ч тооцоо судалгаагүй, иргэдийнхээ саналыг аваагүйгээс нийслэлчүүдийг хохироож байна гэж тус бүлэг үзсэн байна. Иймд нийслэлийн Засаг даргын дараагийн шийдвэрүүд мэргэн байхыг бэлгэдэж, луужин дурсгахаар бэлдсэн юм байна.


Баталснаа эргэж өөрчилдөг, барьсанаа нураадаг, үндэслэлгүй шийддэг, сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаг, орон зай орчны баримжаагүй олон шийдвэрүүдийг тэд эрс шүүмжилжээ.

Энэ талаараа дүгнэлтдээ “Энэ бүх эргэж буцсан шийдвэрүүдийн цаана нийслэлчүүдийн татварын орлогоор бүрдсэн төсвийн хөрөнгө уйлахгүй байна. Нийслэлийн удирдлага та бүхэн 2016 оноос хойш 4 удаа нийслэлийн төсвийг баталлаа. Баталсан 4 төсөвтөө 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нийт 12 удаа нийслэлийн төсвийг хэлэлцжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлын өөрчлөлтийг тоолох аргагүй олон удаа хийсэн байна. Энэ хугацаанд хийсэн халаа сэлгээ, томилгоо, зөрчилд зориулсан хурал, хуйвалдааны тоо түүхэн дээд амжилт тогтоохоор олон боллоо. Харин нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргаа сайжрахгүй  байгааг иргэд илэрхийлж байна” гэжээ.

Тэдний дурдсан “Эргэж буцсан шийдвэрүүд”-ийн онцлох 10 шийдвэр нь дараах байдалтай байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү