Нүүр хуудас Мэдээ ЭЗЭНГҮЙ ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ

ЭЗЭНГҮЙ ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ

Ариунтуул
Ариунтуул, TODNEWS.MN
СХД-ийн дөрөвдүгээр хороо Толгойтын замд 2017 оны 2 дугаар сарын 28-ны шөнө марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Т-г мөргөж амь насыг нь хохироон осол, хэргийн газраас зугтсан хэргийг УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Honda Acty маркийн автомашины жолооч Ц үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна. Жолооч нарт анхааруулахад осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг аж. Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугатаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг. 216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү