Kylie Jenner хүүгээ төрүүлж буй үеийн бичлэгээ хуваалцжээ

Kylie Jenner түүний найз залуу реппер Travis Scott нар  4 настай Stormi хэмээх охиноо эрэгтэй дүүтэй болгосон бөгөөд төрөлтийн үеийн хувийн бичлэгээ олон нийттэй хуваалцжээ.

Тэд хүүдээ Wolf (чоно) хэмээх нэр өгөхөөр төлөвлөж байсан ч бодлоо өөрчилжээ.

YouTube-д нийтэлсэн 10 минутын бичлэгт тэрээр жирэмсний тестээр анх мэдэж буйгаас эхлээд хөл хүнд үеийн онцгой мөчүүдийг багтаасан бөгөөд түүний анхны хэт авиан шинжилгээ, хүүхдийн угаалгын үеийн гээд төрөх үе хүртэлх бүхий л үйл явдал гарах аж.

Бичлэгт гоо сайхны бүтээгдэхүүний магнат бүсгүй амаржихаар эмнэлэгт хэвтэж байхад түүний ээж Kris Jenner, Scott хамт байх юм. Мөн Jenner Scott-оос дахин хүүхэдтэй болоход бэлэн эсэхийг асуухад тэр "Би бэлэн!" хэмээнэ. Бичлэгт гэр бүлийн шинэхэн гишүүний царай харагдахгүй ч уйлах нь сонсогдох аж. Тэд эхэндээ хүүдээ  Wolf (чоно) хэмээх нэр өгөхөөр төлөвлөж байсан ч бодлоо  өөрчилсөн талаараа хэлжээ.

“Манай хүүгийн нэр Чоно биш болсон” хэмээн тэр өөрийн инстаграм хуудсандаа бичиж бяцхан хүүгийн шинэ нэрийг нууцалжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Btizrd

generic lipitor <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pills</a> lipitor 10mg pills