Германд 60 настай эр Covid-19-ийн вакцин 90 удаа хийлгэжээ

Германд 60 настай нэгэн эр Covid-19-ийн вакцин 90 удаа хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэхийг хүсээгүй иргэдэд вакцинжуулалтын дугаар бүхий карт худалдахын тулд ийм үйлдэл хийсэн байна. Нэр нь тодорхойгүй байгаа уг хүн Германы зүүн хэсгийн Магдебург хотод амьдардаг. Энэ сарын эхээр эрүүгийн цагдаа нар түүнийг олж баривчлах хүртэл вакцинжуулалтын төвүүдэд 90 удаа тариулсан байна. Тэрбээр бүгдийг нь сарын дотор тариулсан гэж Германы “Dpa” мэдээллийн агентлаг өчигдөр /2022.04.03/ мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар түүнийг цагдан хориогүй байгаа бөгөөд вакцины карт зөвшөөрөлгүй олгосон, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр шалгаж байгаа аж. Тэрбээр зүүн Саксон муж дахь Эйленбург вакцины төвд хоёр дахь өдрөө тариулахаар хүлээж байгаад баригджээ. Түүнээс хэд хэдэн вакцины карт хурааж авсан байна. Өөр өөр үйлдвэрийн вакцин хольж тариулсан учраас эрүүл мэндэд нь ямар хор хөнөөл учирсан талаар хараахан мэдээлээгүй байна.

Сүүлийн саруудад үүнтэй ижил төстэй хэд хэдэн хэрэг Германд шалгагдаж буй ажээ. Вакцин хийлгэхийг хүсээгүй иргэд олон байхын сацуу олон нийтийн газруудаар үйлчлүүлэхэд вакцины гэрчилгээ шаардлагатай болсон тул ийм тохиолдол цөөнгүй байгаа бололтой.

Эх сурвалж: EURO NEWS

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Klltst

lipitor for sale online <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg pills</a> atorvastatin 80mg uk