Японд хэт халалт үргэлжилсээр байна

 Японд хэт халалт үргэлжилж, нийслэл Токио хотод агаарын хэм 36.4 хүрч халсан нь 1875 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнчлэн хэт халалтаас болж агааржуулагчийн хэрэглээ ихэссэнээр цахилгаан эрчим хүчний ачаалал эрс нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал 97 хувьд хүрээд байгаа аж. Японы Засгийн газар цахилгаан төхөөрөмжүүдээ салгаж амраахыг уриалж байгаа хэдий ч хэт халуун цаг агаарын үед хэрхэх талаар тус улсын эрх баригчид дорвитой шийдэл хараахан гаргаагүй байна. 2018 онд Японд хэт халсанаас болж 22 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нас барсан хүмүүсийн олонхыг өндөр настнууд эзэлж байжээ. Япончууд уг үйл явдал дахин давтагдах вий гэхээс санаа зовниж байна гэж BBC мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх