Нүүр хуудас Мэдээ Питер Динклэйж болон Жейсон Момоа нар цус сорогчийн тухай кинонд хамт тоглоно

Питер Динклэйж болон Жейсон Момоа нар цус сорогчийн тухай кинонд хамт тоглоно

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Тэд "Game of Thrones" цувралаар алдартай болсон билээ.

Жүжигчин Питер Динклэйж болон Жейсон Момоа нар цус сорогчдын тухай өгүүлэх "Good Bad & Undead" нэртэй адал явдалт шинэ кинонд тоглох болсон байна.

Питер Динклэйжэд цус сорогчдын ангууч Ван Хелсингийн дүрийг санал болгосон бол Жейсон Момоа дахин хэзээ ч хүн алахгүй хэмээн тангарагласан цус сорогчийн дүрийг бүтээх юм. Үйл явдалд тэд хамтдаа олон хотоор аялж, иргэдийг хууран мэхлэх болно.

Киноны санааг "Freddy vs. Jason" киног бүтээсэн Марк Свифт болон Дамиан Шеннон нар гаргасан байна. Харин найруулагчаар Макс Барбаков (Palm Springs) ажиллахаар болжээ. "Good Bad & Undead" бүтээл нь түүний хийж буй хоёр дах бүрэн хэмжээний кино болж байгаа юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү