Өнөөдөр: 2024-03-29

М.Солонго: Google -д ажиллах хүсэлтэй залуучуудад хандаж хэлэхэд БОЛОМЖ МАШ ИХ БАЙДАГ

Өнгөрсөн арванд дэлхий даяар хүчтэй өрнөсөн дижитал хувьсал одоо ч үргэлжилсээр. 2025 он гэхэд бизнесийн байгууллагуудын бараг гуравны хоёр нь программ хангамжийн компаниуд болж, программ хөгжүүлэгчид одоогийнхоос 1.6 дахин их ажиллана гэдэг тооцоо гарсан байдаг.

Дэлхийн технологийн дэвшилд бүх нийтийг оролцуулж буй “Google” буюу “Цахиурын хөндий”-д ажилладаг монгол эмэгтэй М.Солонготой Туг.мн сайтаас онцолж ярилцлаа.

Тэрээр 15 настайдаа их сургуульд элсэж, Энэтхэг улсад программ хангамжийн чиглэлээр суралцаад АНУ-д магистрын зэрэг хамгаалжээ. Түүний Google-д хэрхэн ажилд орсон хийгээд Google-д ажилд ороход хүссэн монгол залууст хандаж хэлсэн зөвлөгөөг хүргэж байна.

-Сайн байна уу? Монголд цөөн хоногоор ирсэн ч цаг гаргаж ярилцлага өгч байгаад баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-За баярлалаа. Намайг М.Солонго гэдэг. Би Google компанид “Google finance parent”-д 10  хүнтэй группийн ахлах инженерээр ажилладаг. АНУ-д ирээд долоон жил болж байна. Доороо дөрвөн инженертэй ажиллаж тэднийгээ менежерлэдэг. Google -д ороод таван жил болж байгаа.

-Бид Google компанид ажиллахыг зорьж байгаа олон Монгол залуучуудад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг таниас авах зорилгоор холбогдсон.

-Би өөрөө Google компанийн “New York” хотын салбарт ажилладаг. Манай салбар нь Калифорни салбарын дараа ордог хоёр дахь том салбар байгаа. Өрсөлдөөн маш их байдаг гэж ойлгож болно.

-Таны хувьд яг ямар ажил хийдэг вэ? Ажлыхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

-Манай баг “Google-ийн хайлтын системээр ороод харахад харагдаж байдаг үнийн хүснэгтүүд, холбоотой компаниудын мэдээллүүдийг оруулдаг. Худалдаа тендер, арилжаа хийх ч юм уу ер нь л бүх үнийн мэдээлэл, хувь хүний мэдээллүүдийг манай баг хариуцаж хадгалдаг. Нууцлалын өндөр чанартай яаж хадгалах вэ, яаж хурдан шуурхай дэлхий нийтэд үзүүлэх вэ  гэдэгт анхаарч ажилладаг. Жишээ  нь үнийн мэдээллийг яаж монгол хэл дээр үнэн зөв гаргах вэ гэх мэт ажлууд манай багаар дамждаг. Миний хувьд төслийн ахлах гэдэг утгаараа багийнхаа ирэх сар, жилүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөөнүүдийг гаргахад ихэнх цагаа өнгөрүүлдэг.

-Өөрийг тань 15 настайгаасаа их сургуульд суралцаад, Энэтхэг улсад энэ чиглэлээрээ мэргэжил эзэмшээд

Google компанид ажилд орсон гэж сонссон. Ер нь анх яаж Google -д ажилд ордог бэ?

-Би багаасаа л математикт дуртай хүүхэд байсан учраас МУИС-ын харъяа “Байгал эх” лицей сургуулийн математикийн гүнзгий ангид 14 настайдаа элссэн. 10 дугаар ангид байхад минь мэдээлэл зүйн н.Баатарчулуун гэдэг багш байсан юм. Багш маань програмчлалын тухай анх зааж өгөөд сонирхолыг минь их татсан л даа. Амралтын өдрүүдэд багштайгаа хамт суугаад програмчлалын бодлого  боддог байсан. Тэр үеэс л програмчлалд татагдаж эхэлсэн. Арван жилээ төгсөөд МУИС-ийн хэрэглээний математикийн ангид суралцдаг байх үед минь Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан. Шалгалтандаа тэнцсэн учраас Энэтхэг улсад IT-ийн чиглэлээр бакалавр хамгаалсан. Энэтхэгт байхдаа аш олон мундаг багш нартай таарсан нь надад маш их хэрэг болсон.Сургуулиа төгсөөд эх орондоо очиж нэг жил болоод АНУ-руу магистраа хамгаалж суралцахаар болсон. Энд ирээд хоёрдугаар дамжаандаа суралцаж байхад минь Google -ээс ярилцлагын санал ирсэн юм. Ярилцлагадаа ороод тэнцсэн учраас төгсөөд шууд ажилдаа орсон доо. Тэгээд л нэг мэдэхэд таван жил болчихсон байна.

-Google компанид олон монгол залуус ажилладаг. Та нар уулздаг уу?

-Миний ажиллаж байгаа “Нью Йорк”-ийн салбарт Калифорни хотын салбартай харьцуулахад цөөхөн монгол хүн ажилладаг. Нэг программ менежер, бас нэг “software” инженер залуу байгаа. Аа бас саяхан нэг “software” инженер охин ирсэн. Даанч карантин тогтоосны дараа ирсэн болохоор уулзаж чадаагүй. Уг нь жилдээ ч юм уу, хагас жилдээ өдрийн хоолонд орох зэргээр уулздаг байсан. Гэр гэрээсээ ажилладаг болсноос хойш хоёр долоо хоногтоо холбогдож ярьж байна даа. Ажил дотроо Монголоор харилцдаг чат групп байгаа.

Google-д ажиллахын тулд англи хэлний мэдлэгтэй, программ сайн бичдэг байх шаардлагатай

-Монгол залуучууд эх орноосоо шууд Google -д ажиллах боломж байдаг уу?

-Одоогоор шууд монголоос ажилд орсон хүн ховор байх аа. Өөр орноос шууд ажилд орсон  хүмүүс байдгийг бол мэднэ. Монголын IT залуус монголдоо байгаа ч гэсэн цахимаар дадлага хийх хүсэлт, материалаа явуулаад л байх хэрэгтэй. “google”-ийн цахимаар материал хүлээж авдаг career веб сайт гэж байдаг энэ сайт руу мэдээллээ явуулах хэрэгтэй. Google -ийн вебсайт руу хүсэлтээ явуулаад тэнцээд ирсэн оюутнууд энд олон байдаг. Англи хэлний мэдлэгтэй, программ сайн бичдэг байхад асуудал байхгүй болов уу оролдоод үзэх л хэрэгтэй.

-Ямар шалгуурууд байдаг  вэ? Юуг анхаарах ёстой вэ?

-Гол нь ярилцлагад орох боломж олж ярилцлагаа сайн давах ёстой. Хэн чадвартай нь л Google –д ажилд ордог. Боловсролын зэрэг нээх их хамаараад байдаггүй санагдсан. Өөр чиглэлээр сураад зургаан сарын “bootcamp” сургалтад сураад орчихсон хүн ч Google-д байдаг. Болж өгвөл Google -д ажилладаг монголчууддаа хандаад “би ийм төслүүд дээр ажиллаж байсан юм аа,  танайх руу материалаа өгмөөр байна   дотоод сүлжээгээрээ мэдээллийг маань оруулаад өгөөч гээд холбогдох юм бол үнэхээр код сайн бичдэг хүн байвал миний хувьд бол туслахад татгалзах зүйл байхгүй. Бусад Монголчууддаа хандсан ч гэсэн дуртай туслах байх. Ярилцлагын асуултууддаа маш сайн бэлдээд, код сайн бичдэг байхад боломж их байгаа шүү. Гол нь ярилцлагадаа маш сайн бэлдчихсэн байхад хаана ч газардахгүй дээ. Ярилцлагандаа сайн бэлдэхийн тулд интернетэд байдаг ярилцлагын асуултуудыг татаж аваад өдөр бүр цаг гаргаад бэлдээд байвал аяндаа сайжирна.

-Google -ийн ажилчдын дундаж цалин хэд вэ? Нууц биш бол та сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Google сайн инженерүүдийг аваад компанидаа удаан хугацаагаар ажилуулах сонирхолтой байдаг учраас бусад газруудаас илүү өндөр цалин санал болгодог. Хамгийн анх ажилд орж байгаа ажилчид нь жилдээ  180-200 мянган долларын цалин авдаг. Хамгийн дээд тал нь 1.5 саяын цалинтай ч инженерүүд бий.

-Гэр бүлийх нь хүн хамт ажилладаг гэж сонссон. Танилцуулж болох уу? Та хоёрын хувьд  монголын дижитал технологийн хөгжилд  ахиц хэр харагдаж байна?

-Тийм ээ. Бид хамт ажилладаг. Google-д ажиллаж байх хугацаандаа танилцсан. Нөхөр маань Перу хүн. Одоогоор Google -ийн хайлтын хэсэг дээр ажилладаг.  Монголд түр хугацаагаар ирсэн учир яг хөгжил нь ийм байна гэж харж амжсангүй.

Google 2021 оны нэгдүгээр сараас ажилчдаа оффистоо ажиллуулна

-Ковидын үед Google -ийн ажилчид хэрхэн ажиллаж байна?

-Өнгөрсөн жилийн  гуравдугаар сараас эхлээд цахимаар ажиллаж эхэлсэн. Ирэх оны нэг сараас оффисдоо үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Эхэндээ бол цахимаар ажиллахад бага зэрэг сонин байсан. Гэхдээ хурдан хугацаанд дассан. Google дотороо цахимаар ажиллахад зориулж хүн бүрт ширээ, сандал, комьпютер авахад нь 1000 ам.доллар өгсөн нь бас их хэрэг болсон.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Уншигчдад маань өөр юуг хэлэх вэ?

-За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Google -д ажиллах хүсэлтэй залуучууддаа хандаж хэлэхэд боломж маш их байдаг. Сайн судлаад, хайх хэрэгтэй. Англи хэлээ сайн сураад, би чадахгүй байх гэсэн бодлоор өөрийгөө битгий хязгаарлаарай л гэж хэлье. Олон оронд сурч, ажиллаж үзлээ хаана ч явсан монголчууд ухаантай, чадварлаг, юмийг хурдан сурдаг чанараар гайхагддаг ард түмэн шүү. Битгий бууж өгөөрэй.Амжилт залуус аа.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Олон монгол залуусыг Google -д ажиллахад зөвлөж туслахыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Akdihi

lipitor 10mg over the counter order atorvastatin 10mg generic order atorvastatin 80mg online

Anna Nikova
cfbvzjhivd

Амьдралын тод хөтөч cfbvzjhivd http://www.gx113ig5h37g4pwur302836rup8z9s2ss.org/ acfbvzjhivd [url=http://www.gx113ig5h37g4pwur302836rup8z9s2ss.org/]ucfbvzjhivd[/url]

Anna Nikova
Abrtvon

Выживший

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

Бетмен дивитися онлайн Дивитися Бетмен Дивитись онлайн Бетмен

Anna Nikova
Abertvon

скільки триватиме війна скільки може тривати війна в україні коли закінчиться війна в україні 2022 передбачення