Б.Тэмүүлэн: "Ээж ээ би ирэх жил сургуульд орно тийм ээ" гэж асуудаг

Батзулын Тэмүүлэн зургаан настай. 2019 онд “Цусны цагаан эсийн хорт хавдар” хэмээн оношлогдон ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж, эмчийн байнгын хяналтад байсан. Гэвч  хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Уг хагалгааг Монгол улсад хийх боломжгүй бөгөөд Турк улсын Еmsey  эмнэлэгт 500 сая төгрөгөөр хийх болсон тул та бүхнийг Б. Тэмүүлэн хүүд амьдрал бэлэглэх “Нэг сэтгэл нэг амь” аянд оролцохыг хүсэж байна. Хүүгийн хагалгаанд түүний төрсөн дүү хоёр настай Б.Аззаяа охин хорт хавдартай ахынхаа донор болохоор бэлтгэж байгаа юм байна. 

Хандивын данс: Хаан банк эзэмшигчийн нэр Н.Батзул \аав\ 5845426180

Холбоо барих утас: 9924-2250, 98129988

 

Сэтгэгдэл үлдээх