БИЧЛЭГ: БНСУ-д "дрон такси"-г нэвтрүүлнэ

БНСУ 2025 оны эцэс гэхэд "дрон такси" буюу хотын агаарын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлжээ. Энэхүү шийдэл нь Сөүлийн замын түгжрэлийг бууруулах зорилготой аж.

Албаныхны зүгээс эдгээр нисэх онгоцны технологийн тогтвортой байдлыг 10 жилийн турш туршсаны дараа буюу 2035 он гэхэд өргөн хэрэглээнд нэвтрүүлэх тухай төсөл боловсруулаад байгаа юм. Нисгэгчгүй "дрон такси"-нуудыг 2030 оноос туршилтаар ашиглаж эхлэх гэнэ.

Хотын агаарын тээврийн хэрэгслийн зах зээл нь дөнгөж эхний шатандаа явж байгаа хэдий ч зарим автомашин үйлдвэрлэгч, технологийн фирмүүд дэлхийн томоохон хотуудын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байгаа билээ. Тиймээс тус зах зээл нь хурдацтай хөгжиж, 2040 он гэхэд 730 их наяд воноор үнэлэгдэх болно гэж Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас үзэж байгаа юм.

Тус яам нь мөн Сөүл хотын томоохон замын хөдөлгөөний төвүүдэд "vertiport" байгуулах бөгөөд ингэснээр "дрон такси"-нууд аюулгүй хөөрч, газардах боломжтой болох аж. Эдгээр нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл нь 300-600 метрийн өндөрт нисэх бөгөөд зорчигчид зорьсон газартаа ердийн автомашинтай харьцуулахад гурав дахин хурдан хүрэх юм.

Албаныхан "дрон такси"-ны үзүүлэх нислэгийг 2020 оны 11 дүгээр сард амжилттай гүйцэтгэжээ. Харин хоёр дахь туршилтын нислэгийг энэ оны 11 дүгээр сард Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dzonux

buy lipitor 80mg for sale <a href="https://lipiws.top/">lipitor for sale</a> lipitor 10mg pill