Нүүр хуудас Мэдээ ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Psycho
Psycho, TODNEWS.MN

Улаанбаатар хотод 10 дугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөнө.

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс "Орос-Монголын  найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019"-ийн талаар мэдээлнэ.

11.00 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл илэрхийлнэ.Утас: 88810818

11.00 цагт УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.

12.00 цагт МҮЭХ-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:99203600, 95704079

13.30 цагт ГХЯ-нд Их Британи Умард Ирландын Хаант Улсын (ИБУИНХУ) Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан сайд Хэйдэр Уилер сэтгүүлчидтэй уулзана. Утас: 99090437

15.50 цагт БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцана.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны удирдлагууд Боршоо, Бичигтийн боомтыг өргөтгөх, Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийг үргэлжлүүлэх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт ДАШТ-ээс хасагдсан залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав МЧБХ-ны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлж буй талаараа мэдээлнэ.

13.00 цагт АШУҮИС-ийн багш нар тус сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт "Шударга ёс, агаар ус" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Point продакшн”-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү