Агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар даваа гариг бүр өгнө

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн Даваа гаригт нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.

Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногийн агаарын чанар мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээлэлд нээлттэй өглөө.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол өгч байх нь иргэд олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай.

Байгаль цаг уур, физик газарзүйн онцлог нөлөөллийн хүчин зүйл нь агаарын бохирдолд тодорхой нөлөөллүүдийг үзүүлж байгаа. Тухайлбал

 Хотын уур амьсгал

 Цаг агаарын параметрүүд

 Инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон

 Агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдал зэргийн ЦУОШГ-аас тогтмол танилцуулах юм.

Мөн агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашины тоо Дизель түлш болон шатахуунаар ажилладаг бүх төрлийн авто тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгсэл хамрагдана. 2021 оны 02 дугаар сарын 08 байдлаар Улаанбаатар хотод нийт 621939 хөдөлгөөнт эх үүсвэр тоологдсон ба 2019 онд нийт 568866 тоологдож, өмнөх оноос 53073 буюу 8,5%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг богино, дунд, урт хугацаанд гэж ангилан авч хэрэгжүүлж байгаа.

- ЗГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламж суурь онтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан.

- Агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тодорхой нөлөөлөл үзүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ygxeyw

buy lipitor 10mg for sale <a href="https://lipiws.top/">oral atorvastatin</a> lipitor pills