Ариана Грандегийн тоглолтын үеэр 19 хүн амь үрэгджээ

Английн хойгт байрлах “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн дуучин Арена Грандын тоглолтын үеэр буюу орон нутгийн цагаар өчигдөр оройн 22:35 цагт хүчтэй дэлбэрэлт болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр халдлагын улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн шархаджээ. Гэрчүүдийн ярьж буйгаар гэнэт хүчтэй чимээ гарч, айж балмагдсан олон мянган үзэгчид орилолдон, гарах үүд рүү гүйцгээсэн байна. Одоогоор дэлбэрэлт болсон шалтгааныг тогтоогоогүй бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох галт тэрэгний буудал, замын хөдөлгөөнийг хаагаад байгаа аж. Мөн алдарт дуучин Арена Гранде гэмтээгүй гэж мэдээлжээ. Анх 1995 онд нээлтээ хийж байсан тус хүрээлэн нь 21 мянган хүний багтаамжтай, Европтоо хамгийн томд тооцогддог Цэнгэлдэх хүрээлэн юм. Эх сурвалж: BBC    

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mtbvmc

buy lipitor 10mg sale <a href="https://lipiws.top/">lipitor 40mg cost</a> atorvastatin brand