Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ:

МАНАЙ ЛОГО НЬ  Ерөнхий дүрслэл “О” үсэг харахад төвөггүй энгийн.  Гол санаа нь мөнхөд үргэлжлэх тэмдэгийг хязгааргүй тэмдэгтээр илэрхийлж, нар сар буюу өдөр ч шөнө ч тантай хамт гэсэн санааг давхар агуулна. Далд утгаараа дэлхийн бөмбөрцөгийг дүрслэнэ. Өнгөний хувьд солонгын долоон өнгийн үечлэлтэй бөгөөд энэ нь тухайн бүртэй бэлэгдэл, утга агуулгатай болно.  

Бид нийгмийн салбар бүрийн манлайлагчийг таниулж, зөв хандлага, хүсэл тэмүүллийг тодруулж, уншигч, үзэгчиддээ урам зориг өгсөн  тод тоглогч байх боломжийг олгоно.  Мэдлэг түгээх контентүүд бол манай бүтээгдэхүүн.  Ирээдүйг цогцлоох оюуныг цэнгүүлэх гэгээлэг мэдээлэл, нэвтрүүлгээр бусдаас ялгарч таны таашаал, тархи оюунд үргэлж тод байхыг бид зорьж байна.  

ТОД

1.       ӨГҮҮЛБЭР  - SPEECH  – МЭДЭЭЛЭЛ, ЯРИЛЦЛАГЫН гол үг, өгүүлбэрийг ТОДОТГОН ХҮРГЭНЭ.

2.       САНАА, ШИЙДЭЛ – IDEA     - ХЭН БҮХЭНД ХЭРЭГТЭЙ ШИНЭЛЭГ САНАА, ШИЙДЛИЙГ ТОДРУУЛНА. 

3.       ҮЙЛ АЖИЛЛАГАА – EVENT - ТОД ЭВЭНТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРВАЛЖЛАН НИЙГМИЙН ХАНДЛАГЫГ ГЭРЭЛТҮҮЛНЭ

4.       АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ – LIFE STYLE            - ОНЦГОЙ СОДОН ХЭВ МАЯГУУДЫГ онилон ТОДОРХОЙЛНО

5.       БҮТЭЭЛ- CREATION – УРЛАГ, УРЛАЛ, УРАН САЙХНЫ БОЛОН ОЮУНЫ ТОД БҮТЭЭЛ, БҮТЭЭН, БАЙГУУЛАЛТ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОДРУУЛНА

6.       ЗУРАГЛАЛ – ЗУРАГ, ДҮРСЛЭЛЭЭР 1000 ҮГИЙГ ОРЛОНО. ТА ӨӨРИЙН ХАРАХ ӨНЦГӨӨРӨӨ БИДЭНТЭЙ ХАМТ ТОД ЗУРАГЛАЛЫГ БҮТЭЭГЭЭРЭЙ.

7.       ИРЭЭДҮЙ  - FUTURE  ХҮҮХЭД БҮРИЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЖ БАЙГ.  ХҮҮХДИЙН НАСНЫ АНГИЛЛААР ТОХИОСОН ОЮУНЛАГ, БҮТЭЭЛЧ БАЙДЫГ ДЭВРЭЭНЭ.

 

ИЛ ТОД

  • ТОДОРХОЙ байж нийгмийн зөв хандлагын төлөө
  • ГЭРЭЛ, ГЭГЭЭТЭЙ мэдээлэл, нэвтрүүлгийн
  • БҮТЭЭГЧ, ТОДРУУЛАГЧ  байж бусдаас ТОД байх дээр 7 өнгийн бүлэг бүхий өнгөлөг бүтээлүүдийг таньд хүргэнэ.