Монгол төрийн цагдаагийн байгууллага өдгөө 99 жилийн ойтойгоо золгож байна

Арван тавны цагдаагаас улбаатай монгол төрийн цагдаагийн байгууллага өдгөө 99 жилийн ойтойгоо золгож байна.  Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй. Улмаар Ардын хувьсгалын анхны жилээс цагдаагийн алба нь Цэргийн яамны харьяа мэдэлд ажиллаж байв. 1924 оноос аймаг, орон нутаг, хошуудад салбар байгуулагдан өргөжиж байжээ. Харин цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц нь 1962 онд байгуулсан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас үндэстэй юм.

Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Улс орны эрүү, хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд хүндрэлтэй, сургамжтай хүндхэн сорилтууд алба хаагчдын өмнө өдөр бүр тулгардаг. КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил, гал түймэр, гамшигт үзэгдлийн үед ч эр зориг тэвчээр хатуужил гарган эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсаар байна.

Сүүлийн жилүүдэд ард иргэд цагдаагийн алба хаагчдын ажлын хүнд нөхцөл, чиг үүргийг илүү их ойлгож талархал илэрхийлэх болсон. Тухайлбал, Улсын их баяр наадмын дааганы уралдаанд 7-д хурдалж явсан морины хүүхэд унахад цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг яаралтай тосч авсан нь олон иргэдээс талархал хүлээсэн. Энэ бол нэг л жишээ.  Өдөр бүр шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн иргэдийн амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөөцөө дайчлан ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mnufym

order lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg online</a> order generic atorvastatin