Жо Байден 100 хоногт 100 сая хүнд вакцин хийх амлалтдаа хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажлаа хүлээж аваад эхний 100 хоногт 100 сая иргэнээ covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулна хэмээн амлаж байв. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөсөн бөгөөд өнөөдөр (2021.03.20) 100 дахь өдрөө ажиллаж байгаа юм.

Тус улсад Пүрэв гариг (2021.03.18)-ийн байдлаар нийт 115.7 сая тун вакцин хийгдсэн байна. Энэ нь төлөвлөгөөт хугацаанаасаа зургаан долоо хоногийн өмнө амлалтаа биелүүлсэн гэсэн үг юм. Статистик мэдээллээс харахад, АНУ даяар өдөрт дунджаар 2,5 сая тун вакцин хийгдэж байна.

Ерөнхийлөгч Жо Байден мөн тавдугаар сарын 1-нээс насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулж эхлээд долдугаар сарын 4 буюу Тусгаар тогтнолын өдөр гэхэд америкчуудыг цар тахлаас ангижруулж, хэвийн амьдралд нь оруулахаар төлөвлөж буйгаа саяхан зарласан юм.

Түүнчлэн Жо Байдены засаг захиргаа Мексик, Канад тэргүүтэй хөрш орнууддаа “AstraZeneca”-гийн дөрвөн сая тун вакцин илгээхээр төлөвлөжээ. Ийнхүү АНУ дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа анх удаа экспортлох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rlosee

brand lipitor 40mg <a href="https://lipiws.top/">generic atorvastatin 40mg</a> atorvastatin 20mg uk