ОХУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2021.03.23/ Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх төлөвлөгөөтэй байгаа талаар Кремль мэдэгджээ. Тэрбээр вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар зохион байгуулсан хуралд оролцохдоо “Вакцин хийлгэх эсэх нь хувь хүний сонголт байх ёстой. Харин би маргааш вакцин тариулах төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Путин ямар вакцин тариулах нь тодорхойгүй байгаа ч өөрийн улсын эрдэмтдийн боловсруулсан  "Sputnik V", "EpiVacCorona", "CoviVac" гэсэн гурван төрлийн вакцинаас нэгийг нь сонгож тариулна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сүүлд мэдээлсэн байна.

Дэлхийн ихэнх улс орны удирдагчид вакциныг камерын өмнө хийлгэж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгчийг вакцинжуулах үйл явц хэвлэл мэдээллийнхэнд хаалттай зохион байгуулагдах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nboicp

lipitor 80mg usa <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg tablet</a> order atorvastatin 10mg online cheap