Covid-19 халдварын 831 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.06/ ээлжит мэдээллээ хийж байна.


Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 831 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн нас барсан байна. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 11651 болсон бол нас барсан хүний тоо 13 болжээ. Шинээр батлагдсан 831 тохиолдол дотоодод бүртгэгдсэн бөгөөд 1 нь эрүүл мэндийн байгууллагад хамаарах юм байна. Мөн сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 99 нь орон нутагт батлагджээ. Аймгуудаар нь авч үзвэл

  • Дархан-Уул аймагт-12
  • Орхон аймагт -2
  • Сэлэнгэ аймагт- 8
  • Булган аймагт -3
  • Хөвсгөл аймагт-1
  • Архангай аймагт-10
  • Баянхонгор аймагт- 3
  • Төв аймагт-17
  • Ховд аймагт-27 тохиолдол тус бүр батлагдаад байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Akblla

buy atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor price</a> order lipitor 40mg pills