Сураггүй алга болсон 16, 33 настай эрэгтэйн цогцсыг олжээ

ОБЕГ-ын хоногийн мэдээ: 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар Иргэн Л /16 настай, эрэгтэй/ нь 04.25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон. Энэ сарын 26-нд 08:00 цагт мотоциклийг олж, 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олжээ. 

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Зүүн цагаан” гэдэг газар Малчин Д /33 настай, эрэгтэй/ 04.26-ны өдрийн 10:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын ажилтнууд малчин Д /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 04.27-ны өдрийн 06:45 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 18:00 цагт Дэвшил багаас хойд зүгт 15 км-т, гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Зүүн цагааны нуруу” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрчим” 13 дугаар багийн /Мөрөн сумаас урд зүгт 12 км/-т “Дэлгэрмөрөн” гол “Хилэнтийн гүүр”-нээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 15:23 цагт очиж 32 минут ажиллан иргэн С /31 настай, эрэгтэй/-ыг аюулгүй болгон гүүрэн дээрээс буулган 15:55 цагт аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qykupc

buy atorvastatin 80mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg us</a> lipitor 20mg over the counter