Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхантай нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн сонгосон 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цаг байхаар ажиллаж байна. Ингэснээр хүн бүр 07:30 цагт хүүхдүүдээ хүргэж өгөх гэж түгжрэх биш, шаардлагатай бол 30 минутын өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, бүгд 17:30 цагтай уралдаад түгжрэлд гацахын оронд ажлаа зохицуулаад хүүхдүүдээ очиж авах боломжтой гэсэн үг. Тиймээс эхний ээлжид 30 цэцэрлэгт энэ туршилтаа хийгээд, үр дүн гарвал нийслэлийн бусад цэцэрлэгт ч хэрэгжүүлнэ” хэмээлээ. Сонгогдсон 30 цэцэрлэгт нэмэлтээр ээлжийн багш авах бөгөөд ингэснээр цэцэрлэгийн багш нарын ачааллыг хөнгөвчлөх боломжтой юм.

Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь нэг хүүхдэд 900 төгрөгийн үдийн цай олгогддог байсан бол энэ жилээс 1500 болгон нэмсэн. 2021 оны хичээлийн жилд 1-5-р ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах бол 2022 оноос 5-9-р ангийн сурагчид, 2023 оноос 9-12-р ангийнхныг хамруулахаар ажиллаж байгаа юм.

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар явагдана. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Anlrnj

atorvastatin 40mg ca <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin pill</a> atorvastatin order online