Засгийн газрын өнөөдрийн /2021.08.25/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улс даяар улбар шар түвшинд ажиллаж, амьдрах юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар 14.00 цагт мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл үлдээх