Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулиуд төлбөрөө бүтэн авахгүй, төлбөр нэмэгдэхгүй

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын ирц 91 хувь байлаа, хүүхдүүд батламжийн хуудсаа аван их дээд сургуульдаа элсэж эхэлсэн. 2021 онд 31782 төгсөгч ЭЕШ өгсөн бол өнгөрсөн оны 8338 төгсөгч шалгалт өгөн батламжаа авлаа. Халдварын улмаас энэ жил ЭЕШ 172 өгөөгүй нь тооцоолж байснаас харьцангуй бага байлаа. Тэд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа буюу 7-р сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан. Тиймээс хойшлуулсан нь зөв шийдвэр байсан хэмээн дүгнэж байна.

Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтыг Ковидын үед явууллаа. ЭЕШ өгөөд халдвар авсан хүмүүс байсангүй. Шалгалтын материал задарсан гэх мэдээлэл худлаа. Хэмжээст оноог буруу тогтоосон гэх мэдээлэл гарсан. Ийм асуудал гараагүй. Ер нь цаашдаа элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авах шаардлага гарч байна. Мөн ЭЕШ 10 хичээлийн дотор байх эсэх шалгалтын түвшинг эргэн харах ёстой. Тухайлбал, математикийн шалгалтыг 2-3 түвшингээр авах хэрэгцээ байгааг судлах хэрэгтэй гэдгийг харлаа.

Монгол Улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Хөдөө орон нутгаас 74523 оюутан ирж суралцахаар байгаа. Нийт 71 оюутны байранд 11379 оюутан амьдарна. Дээрх 147 мянган оюутнуудын 86.3 хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байна.

Энэ жил төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй. Харин хувийн их дээд сургуулиуд ямар нэгэн байдлаар нэмэхгүй байх чиглэл өгсөн. Түүнчлэн их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг сургалтын төлбөрөө бүрэн төлөх, хичээлийн сонголтыг барьцаалж төлбөр нэхдэг асуудлыг энэ жилээс зогсоож байгаа.

Аль болох төлбөрийг хэсэгчилж авахыг шаардаж байгаа юм. Тэгэхээр хичээлийн сонголт барьцаалж төлбөр авахгүй байхыг өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд анхааруулж байна. Ямар нэгэн байдлаар ийм зөрчил гаргасан бол БШУЯ-нд хандах хэрэгтэй.

Зөвхөн Соёлын их дээд сургууль дээр 500 оюутны кредитийн төлбөр 20 мянган төгрөг нэмэгдэнэ. Бусад төрийн өмчийн их дээд сургуулийн кредит төлбөр нэмэгдэхгүй гэдгийг хатуу анхааруулж хэлэв.

Түүнчлэн их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-нд эхэлнэ. Аль болох хичээл сургалтыг хаахгүй байхаар зохицуулалт хийнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jxapsy

cheap atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor pill</a> purchase atorvastatin online