“Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын барилгын ажлын гүйцэтгэл 55 хувьтай байна

Улаанбаатар спорт менежмент ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөөгөө хэлэлцэн дүгнэв.

Тус компанийн 2020 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт 93 хувьтай бөгөөд ТУЗ-өөс хангалттай сайн гэж дүгнэлээ. Манай улс 2025 онд Олон улсын залуучуудын “Ногоон наадам”, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Эдгээр наадмыг зохион байгуулахад шаардлагатай барилга байгууламж барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалтыг Улаанбаатар спорт менежмент ХК хариуцан ажиллаж байгаа. Тэгвэл Хан-Уул дүүргийн VIII хороонд нийт 8 га талбайд барьж буй  “Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын төвийн барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг байгууламж нийт 10.000м/кв талбайтай, гурван блокоос бүрдэх юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материалын татан авалт удааширсан ч энэ ондоо багтаан спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буйг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир хэллээ.

Спорт цогцолбор ашиглалтад орсноор Үндэсний шигшээ багийн тамирчид орчин үеийн стандарт шаардлага хангасан зааланд бэлтгэл хийх, олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн уралдаан зохион байгуулах, Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаараа спортоор хичээллэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Eyavrs

generic lipitor 20mg <a href="https://lipiws.top/">oral atorvastatin 10mg</a> buy generic lipitor 80mg