Ерөнхий сайд асан С.Баяр: ҮАБЗ-д хандаж, "Долоодугаар сарын 1"-ний хэргийг нууцаас гаргана

Ерөнхий сайд асан С.Баяр  "долоодугаар сарын 1-ний хэрэг" гэх  2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний талаар номоо бичиж дуусгасан учраас ҮАБЗ-д хандан ийнхүү  мэдэгдлээ. Учир нь, номонд орсон баримт, тэмдэглэлүүд төрийн нууцад орсон баримтад түшиглэсэн учраас  нууцаас гаргуулах хүсэлт гаргахаар болжээ. Энэ талаар ""Нууц" баримт нийтэлж хууль зөрчиж болохгүй. 2008 оны долоодугаар сарын  1-нд хуралдсан ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэл,хууль хүчний байгууллагын рапорт зэргийг "нууц" зэрэглэлээс гаргах асуудал байгаа. Би энэ талаар 2008,2014 онд ҮАБЗ-д хандсан боловч бүтээгүй. Одоо дахин хандана" хэмээн  жиргэлээ.  Түүний хэлж буйгаар, шинээр гарах номных нь 60 хувь нь "нууц", "маш нууц", "маш нууц – онц чухал" тамгатай баримт ашигласан аж.