М.Оюунчимэг: Эмийн монополууд бидний эсрэг ажиллаж байна. Сүрдүүлэг, дарамт их ирж байна

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Эмийн монополууд бидний эсрэг ажиллаж байна. Сүрдүүлэг, дарамтууд их ирж байна. Бид хүнс, эм хоёрынхоо  чанарыг хангах,  үнийн стандартыг барих чиглэлд  эрсдэл байгаа ч ард нь гарах ёстой" гэв.