МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт бямба, ням гарагт болно

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал арваннэгдүгээр сарын 15,16-ны бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болох товтой. Урьдчилсан байдлаар Их хурлаар МАН-ын  даргыг сонгон, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх бөгөөд  намын шинэчилсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Намын даргын тухайд, өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэрээ татаж байгаагаа  мэдэгдсэн. Харин одоо албан бус байдлаар намын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж буй  юм.

Сэтгэгдэл үлдээх