АН-ын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж байгаа бөгөөд энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид С.Баярцогтыг санал болгожээ.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдсан ҮБХ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоогоо хийж чадалгүй 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Тодруулбал, О.Цогтгэрэл Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг санал болгосон ч ҮБХ-ны гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Сэтгэгдэл үлдээх