Нийслэлийн МАН-ын хорооны хуралд орохоосоо өмнө Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.Тэрбээр "Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцэнэ.
- Нэгдүгээрт, нэг жил зургаан сарын хугацаанд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнтэй байсныг хэлэлцэнэ. Би тайлан, илтгэл тавина.
- Хоёрдугаарт, МАН-ын Үндсэн дүрэм болон Санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид болон гишүүдэд хариуцлага тооцож, тэргүүлэгч болон гишүүнээс чөлөөлөх тогтоолыг хэлэлцүүлнэ.
- Гуравдугаарт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Энэ хүрээнд нийслэлийн МАН-ын даргыг өөрчлөх, чөлөөлөх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Надтай өрсөлдөх хүн гарч ирвэл асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Би ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа.
Мөн нийслэлийн намын хорооны зарим дэд даргыг чөлөөлж, нөхөн сонгоно. Бас орон гарсан нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийг шинээр сонгоно" гэв.
Сэтгэгдэл үлдээх