С.Бямбацогт: Зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээллийг шууд шинэчилж, зээлжих зэрэглэлийн оноо өсөхөөр боллоо

Иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой болсон тухай УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "“УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь "Зээлийн хар жагсаалт" болон зээлийн мэдээллийн сангийн асуудал байсан. Өмнө нь иргэн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээллийг цаг тухайд нь шинэчлээгүйгээс болж, зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэл гарсаар ирсэн.

Тэгвэл иргэдийнхээ саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгч ажилласны үр дүнд иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх, дахин зээл авах боломжийг бүрэн нээж байна. УИХ таныг сонсож, хамтдаа шийдвэрлэсээр байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх