Ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг маргааш шийднэ

Засгийн газар 2027 оны төсвийн төслөө өчигдөр, хуулийн хугацаанд нь УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ энэ сарын 15-нд намрын ээлжит чуулганы нээлтээ хийж, төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол өргөн мэдүүлж, УИХ-ын дарга С.Бямбацогт “Есдүгээр сарын 1-нд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийднэ” хэмээн мэдэгдэж байв. Мөн сөрөг хүчнээс Засгийн газрыг огцруулах санал гаргаж байгаагаа танилцуулсан. Харин эрх баригч МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж, Засгийн газрыг огцруулахгүй гэдэгт санал нэгдэж, ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэж үзлээ гэх мэдээлэл гарсан юм.

Харин хэдхэн хоногийн дараа ээлжит чуулган хуралдаж эхлэх учир ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэдгийг гишүүд хэлжээ. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш шийдвэрлэнэ. Өнөөдөр хуралдахаар төлөвлөж байсан ч маргааш 10.00 цагаас хуралдахаар товложээ.

 

Сэтгэгдэл үлдээх