Багш нарын гүйцэтгэлийг өнөөдрөөс үнэлнэ

Ерөнхий боловсролын сургууль болон багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.

Ирэх тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх энэхүү үнэлгээ нь:

  • Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах,
  • Багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох,
  • Багшид урамшуулал олгох,
  • Оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёлыг төлөвшүүлэх
  • Улмаар сургалтын чанар, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой. /Эх сурвалж: БШУЯ/