Монголчууд Оюутолгой төслөөс 2036 онд ашиг хүртэнэ

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах хурээнд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар хөрөнгө оруулагчид үргэх, Монголд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй болох нөхцөл бүрдлээ гэж ярьж байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрын үйл ажиллагаанаас олох үр ашгийн дийлэнхийг одоо болон ирээдүй үед өв тэгш шударга хуваарилна гэсэн эрх зүйн үндсийн хүрээнд батлагдсан. Энэ агуулгаар Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудыг тодруулж өгснөөс биш зарчмын том өөрчлөлт оруулаагүй. Ганц өөрчлөлт л оруулсан.  Энэ нь стратегийн орд газар эзэмшигч нь нэг хувь эзэмшигчийн эзэмшил 34 хувиас илүүгүй байна. Хяналтын багцаа л эзэмшинэ.

Өөрөөр хэлбэл, стратегийн орд газар эзэмшигч компани нь аль болох нээлттэй ажиллах боломж бүрдүүлсэн. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бол энэ заалт хамаарахгүй. Оюутолгой шиг том хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг нөлөө байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжээд явж байгаа төслүүд өмнөх жишгээрээ л явна. Та бүхэн мэдэж байгаа.

Олон нийтэд нээлттэй байгаад үр ашиг нь ард иргэдэд хүрэх ёстой ордыг хэсэг бүлэг этгээд, нэг хуулийн этгээд эзэмшиж байна гэдэг асуудал үүсч олны дургүйцэлтэй тулж байгаа.

Энэ жилийн ногдол ашиг хуваарилж байгаа асуудал бол Оюутолгой төслийн хувьд биш. Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос эхлэн хуваарилагдана. Манай өөрийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьд яригдаж байгаа асуудал. Манай нэгдлийн харьяа компаниудын 2023 оны баланс тайлагналаараа цэвэр ашигтай гарсан компаниудаас 34 хувир тооцож гаргаж байгаа дүн гэж ойлгох хэрэгтэй.