Өмнөговьд "Говь Хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сэлэнгийн тужийн нарсыг сэргээж 20 сая мод тарьж ургуулан улсад хүлээлгэж өгсөн В.Буянтогтох гуай Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий "Говь Хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулж, мод тарьж өөрсдийн хөрөнгөөр арчилж ургуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. "Буян-Од" компанийг төлөөлөн В.Буянтогтох гуай, Даланзадгад сумыг төлөөлөн тус сумын засаг дарга Х.Батболд, ЕТГ-ыг төлөөлж миний бие энэхүү санамж бичгийг байгууллаа.
Буянтай сайхан санаачлага гарган Хангай нутгаас шаргал Говьд сайхан үйлс бүтээхээр зорьж буй В.Буянтогтох гуай танд чин сэтгэлийн талархал илэрхийлэе. Танд болон таны гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.