ХБХХЕГ: “Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээг зохион байгууллаа

Мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, Мэргэжлийн боловсрол  ур чадвар олгох сургуулийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай  хамтран  “МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЁ” арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд  ЕБС-ын 25, 29,  63, 116 дугаар  сургуулиудын   9,12 дугаар  ангийн 120  гаруй сурагчид хамрагдлаа.