Орхон аймгийн иргэдэд спорт заал долоо хонгийн хоёр өдөр үнэгүй

Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал төрийн өмчит спорт заалыг иргэдэд оройн цагаар үнэ төлбөргүй ашиглуулж болох, эсэх талаар судалгаа хийхийг БТСГ-т үүрэг болгосон.

Үүний дагуу Биеийн тамир, спортын газраас  Спорт хорооны “А” заалыг долоо хоног бүрийн лхагва, баасан гарагт 18.00-20.00 цаг хүртэл, “Б” заалыг долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагт 18.00-20.00 цагт иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах боломжтой гэсэн мэдээллийг өгөв.

Аймгийн Биеийн тамир, спортын газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд долоо хоног бүрийн таван өдөр спортын 8 төрлөөр үнэ төлбөргүйгээр хичээллүүлдэг. Иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэх цагийг нэмэгдүүлснээр долоо хоногт 400-500, сард 1800-2000 иргэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой гэж үзжээ. Цаашид иргэдийн спорт заалаар үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдвэл 6 дугаар сарын 3-наас өдөр, цагийг нэмэгдүүлэх юм