Монгол улсын ерөнхий ссайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар айлчиллаа

Эрдэс баялгийн салбарын олон улсын чуулган “Mining Week & MinePro-2024” арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Mining Week & MinePro-2024” арга хэмжээнд оролцож Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг  танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлэх хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урилаа.