Д.Ганбат: "Хоёр настай хүүг хайхад бүх тоног төхөөрөмжөө дайчилж оролцсон юм уу. Хэдхэн км-т л байсан байна шүү дээ...

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар (Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл) Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёрдахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хоёр настай хүүг хайхад бүх тоног төхөөрөмжөө дайчилж оролцсон юм уу. 1,2 хоногийн дотор хайгаад олчихсонбол хэдхэн км-т л байсан байна шүү дээ". Хариуд нь ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр "Байгаа тоног төхөөрөмжөө бүгдийг ашигласан" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх