Дэлхийн цомын мэтгэлцээний тэмцээнээс Г.Анунгоо 10 алтан медаль хүртжээ

"British school Ulaanbaatar" сургуулийн 12-р ангийн сурагч Г.Анунгоо Дэлхийн цомын мэтгэлцээний тэмцээнээс 10 алтан медаль авчээ.

Эхний шат нь Монголд, хоёрдугаар шат буюу Азийн бүс нь БНСУ-д зохион байгуулагджээ. Г.Анунгоо тус хоёр шатны шалгаруултад тэнцэж, түрүүлснээр АНУ-ыг зорьж 80 гаруй орны 2500 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөж, 10 төрөлд алтан медаль хүртжээ.